Хүчирхийлэл үйлдсэн таксины жолоочийг баривчилжээ

Хүчирхийлэл үйлдсэн таксины жолоочийг баривчилжээ

Энэ сарын 19-ний өдөр таксины жолооч, үйлчлүүлэгчээ дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, БЗД-ийн товчоо орчмоос таксинд суусан 23 настай эмэгтэйг таксины жолооч нь хүчирхийлж улмаар хоёр ширхэг гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдээд орхиж явсан хэрэг гарсан байна.

Тус хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтсийн алба хаагчид шалгаж, хэрэгт холбогдогчийг хэрэг гарснаас хэдхэн цагийн дараа илрүүлэн баривчилсан байна. Тус эрэгтэй нь 29 настай, хувиараа такси үйлчилгээ эрхлэгч байжээ.