Хорин сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөний гүйлгээ болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын шилжүүлгийг ажлын 5 хоногийн дотор Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх журам хэрэгжиж эхлээд байна.
Монгол Улс "Саарал жагсаалт"-д орж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мэдээлэх үүрэгтэй этгээдийн хамрах хүрээг өргөжүүлсэнтэй холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн А-326 дугаартай тушаалаар “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ыг ийнхүү шинэчлэн баталсан байна.
Энэ журмыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдээс мөн хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлд заасан гүйлгээний талаарх мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд цахимаар мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөнө.
Журамтай ЭНД дарж танилцана уу.