Ам.долларын төгрөгтэй харьцуулах ханш өнгөрсөн 10 дугаар сараас хойш тасралтгүй өсч байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2737.8 төгрөг байгаа юм. Энэ нь төгрөгийн ханш өмнөх өдрөөс 0.04 хувиар суларсан статистик юм.
Харин валют арилжааны Найман шарга худалдааны төвд нэг доллар 2743 төгрөгөөр борлуулагдаж байгаа бол авах ханш нь 2741 төгрөг байгаа юм.
Энэ нь өнгөрсөн сарынхтай харьцуулахад 30 орчим төгрөгөөр өссөн үзүүлт юм. Мөн евро болон юаны ханш тасралтгүй өссөөр байна. Юанийн төгрөгтэй харьцуулах ханш 396 төгрөг, евро 3085 төгрөгөөр зарагдаж байна.
Дашрамд дуулгахад, он гарснаас хойш Монгол банк 48.2 сая долларыг зах зээлд нийлүүлээд байгаа юм.