Үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК зорчигчдын үндсэн тарифыг 7, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар тус тус бууруулаад байгаа талаар ЗТХЯ-наас мэдээлж байна. Учир нь зуны улиралд зорчигчдын эрэлт их, өвлийн саруудад эрэлт 2-3 дахин буурдаг, манай улсын агаарын тээврийн зах зээл улирлаас ихээхэн хамаарч байдагтай холбоотой ч нислэгийн тийзний үнийг цаашид ч бууруулахаар шат дараатай ажиллаж байгаа талаар мэдээлж байна.
Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын "Корэйн эйр", "Ашиана эйрлайнс" зэрэг компаниуд мөн Пусан-Улаанбаатар-Пусаны чиглэлд "Эйр Пусан" компани шууд нислэг үйлдэж байна.