МОНГОЛ БАНК: 20 мянгатын шинэ дэвсгэртийг Цагаан сарын баяраас өмнө гүйлгээнд гаргахаар зорьж байна

МОНГОЛ БАНК: 20 мянгатын шинэ дэвсгэртийг Цагаан сарын баяраас өмнө гүйлгээнд гаргахаар зорьж байна

20 мянгатын дэвсгэртийг шинэчилж буйг Монгол банкнаас мэдэгдлээ. Мөнгөн тэмдэгтийн нууцлал, битүүмжлэлийн аюулгүй байдлыг хангах үүднээс зузаатгалын явцад шинэчлэх, сайжруулах шаардлага гардаг байна. Энэ дагуу 20 мянгатын дэвсгэртийг шинэчилсэн байна. Энэ нь дэлхийн аль ч улс оронд хийгддэг ажил юм. 

Монгол банкнаас 20 мянгатын шинэ дэвсгэртийг Цагаан сарын баяраас өмнө гүйлгээнд гаргахаар зорьж байгаа аж. Гэвч арилжааны банкуудын тохируулгаа хэр хурдан хийхээс шалтгаалж баярын өмнө гүйлгээнд гарах нь шийдвэрлэгдэх юм байна. 

Шинэчлэгдсэн 20 мянган төгрөгийн дэвсгэрт