Капитал банкинд ипотекийн мөнгийг байрлуулж байгаад алджээ

Капитал банкинд ипотекийн мөнгийг байрлуулж байгаад алджээ

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банк өнгөрсөн дөрөвдүгээр сард дампуурч, үйл ажиллагаагаа зогсоосон.

Тус банк дампуурснаар иргэдийн хадгаламжаас гадна Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөгийг авч чадаагүй байгаа. Нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс гадна тус банкинд ипотекийн зээлийн санхүүжилтын мөнгийг байршуулаад алдсан байна.

Энэ талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөхдөө “Асуудалтай банкнаасаа мөнгийг шилжүүлэх ажлыг хийгээд явж байна. Ганц Капитал банк бус шаардлага хангахгүй бусад банкнаас ч ипотекийн мөнгийг татахаар хөөцөлдөж байна” гэсэн юм.