Үндэсний статистикийн хорооноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17 ны өдрүүдэд улс орон даяар хийсэн бөгөөд мал тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулсан болохыг Үндэсний статистикийн хорооноос онцоллоо.
Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагджээ. Мал тооллогын 2018 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байсан юм.