Г.Амартүвшин: Зөрчилтэй зээлүүдээс 3.2 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлсөн

Г.Амартүвшин: Зөрчилтэй зээлүүдээс 3.2 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлсөн

Хөгжлийн банкнаас тайлант хугацаанд хийгдсэн голлох ажлуудаа танилцуулж мэдээлэл хийлээ. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин "Бид тэргүүлэх салбаруудын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, активын чанарыг сайжруулах, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тогтворжуулах зорилгыг тавин  ажиллаж байна . Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна.

2019 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийн багцын чанар дээр хийсэн гол ажлын нэг нь бүтцийн өөрчлөлт, зээлийн хяналт тусгай активын хэлтэс байгуулсан явдал байлаа.

Тус хэлтэс одоогийн байдлаар 704 тэрбум төгрөгийн төлбөрийн зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байна. Үүнд нийт 22 зээлдэгч багтдаг. Хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн.

Тодруулбал, Хөгжлийн банкны удирдлагууд 2019 оны ажлаа тайлагнаж байна. Тус банкнаас зээл авсан хэд хэдэн компани зээлээ төлөөгүй байсан. Иймд Тусгай актив хариуцсан хэлтэс байгуулан, хугацаа хэтэрсэн зээлүүдэд төвлөрөн ажилласнаар 4.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ. 11.4 тэрбумын зургаан зээлдэгч байгаа, гол нь “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд өгсөн алтны компанийн зээлүүд шүүхийн шатандаа яваа.  Түүнээс гадна прокурорын байгууллагад 8 зээлдэгчийн 662 тэрбумын зээлийг шилжүүлж, хамтран ажиллаж байна. 

Чанаргүй зээлийн 14 зээлдэгч дээр 45.9 тэрбумын дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна.

Хөгжлийн банк одоогийн байдлаар 4 газар, 11 хэлтэс болон нийт 140 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.