2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж нэмэгдэнэ

2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж нэмэгдэнэ

2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж өсөх нь ээ. Одоогоор 320 мянган төгрөг байгаа юм. Энэхүү өсгөх шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран гаргасан.

Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын сайд С.Чинзориг хэлэхдээ "Хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн хувьд Засгийн газрын оролцоо бага. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар арга хэмжээ авдаг. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлдэг. Харин Засгийн газраас хувийн хэвшилд ажиллагсдын цалин гөсгөх шаардлага байгаа учир жил тутам нэмэхээр тооцож 2020 онд 420 мянган төгрөг болгоно” гэж тайлбарлажээ.

 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө