Энэ сарын 15-ны өдрийн НӨАТ-ын сугалааны тохирлоор Баянхонгор аймгаас 10 сая төгрөгийн азтан тодорчээ. Баянхонгор сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Батжаргал бүртгүүлсэн баримтаараа хожсон тус хонжворыг Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва өнөөдөр гардуулан өгчээ.
Иргэн Ч.Батжаргал нь 2019 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр "Их Номгон" худалдаа үйлчилгээний төвөөс 12550 төгрөгийн худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаараа азтан болсон байна.
Тус хонжвор нь Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын хүрээнд Баянхонгор аймгаас тодорсон хамгийн өндөр дүнтэй хонжвор юм байна.