Улсын хэмжээнд мал тооллого өнөөдрөөс эхэлж байна

Улсын хэмжээнд мал тооллого өнөөдрөөс эхэлж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17 ны өдрийн хугацаанд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого орон даяар өнөөдөр эхэлж байна. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад ажилдаа гарчээ.  Мал тоолллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, ААН, байгууллага хамрагдах юм.