Aвстралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ачит-Эрдэнэ томилогджээ.
Тэрбээр тус компанид хоёр жил ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд жилийн цалинг нь 180 мянган ам.доллароор тогтсон байна.
Мөн тус компанийн ТУЗ-ийн дарга Дэвид Полл ирэх оны гуравдугаар сараас эхлэн ТУЗ-ийн бүрэн бус тэргүүнээр ажиллах юм байна. Монгол Улсын иргэн, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг “Aspire Mining”-ийн гол хувьцаа эзэмшигч болж байгаатай холбогдуулан ийнхүү гүйцэтгэх удирдлагын багаа өөрчилж байгаа аж.
“Aspire Mining” компани нь Хөвсгөл аймгийн нутагт орших Овоот нүүрсний ордын эцсийн шатны ТЭЗҮ-ийг 2020 оны тавдугаар сард боловсруулж дуусгахаар төлөвлөж байна. Төслийн эхний шатны төлөвлөгөөгөөр бол 12-15 сарын дотор жилдээ дөрвөн сая тонн коксжих нүүрс олборлож, БНХАУ, ОХУ-ын гангийн үйлдвэрүүд рүү авто зам болон төмөр замаар тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Австралид бүртгэлтэй Aspire Mining-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ачит-Эрдэнэ томилогдсон. Жилийн цалин $180 000.
— Elisa (@elisa_elisat) December 6, 2019
Цэрэнпунцаг гарьд гол хувьцаа эзэмшигч нь.
Овоот ордоос жилд 4 сая тн цэвэр коксжих нүүрс олборлож, төмөр зам барьж Хятад, ОХУ-д гаргахаар зорьж буй #УулУурхайнИндекс