ХААН БАНК: Интернет банканд бага зэргийн доголдол гарсан. Харилцагчдаасаа уучлал хүсье

ХААН БАНК: Интернет банканд бага зэргийн доголдол гарсан. Харилцагчдаасаа уучлал хүсье

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-24-нд шилжих шөнө “Хаан банк”-ны зарим хэрэглэгчдийн данснаас зарлагын гүйлгээ хийгдэж, мөнгө татагдсан хэрэг гарсан тухай мэдээллүүд цацагдсан. Энэ талаар иргэд өөрсдийн цахим хуудаснаа мэдээлэл бичиж, Хаан банкнаас тайлбар авахыг хүссэн юм. Тодруулбал, иргэдийн данснаас өөрсдөд нь мэдэгдэлгүй орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байв. 

Энэ асуудлаар Хаан банкны зүгээс дараах мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛД “Банк хоорондын бага дүнтэй гүйлгээ хийхэд түр сааталтай байсан талаар өчигдөр та бүхэнд мэдээлсэн билээ. Энэ үйлчилгээ хэвийн болсон талаар та бүхэнд мэдээлж байна. Харилцагч танд чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Банкны бүх төрлийн үйлчилгээ одоо хэвийн ажиллаж байна. 23-24-нийг шилжих шөнийн 01-02 цагийн хооронд интернет банканд бага зэргийн доголдол гарсан. Интернет банкаар дансаа шалгасан иргэдийн мэдээлэл алдаатай буруу /нэмэгдэж, хасагдаж/ харагдах тохиолдол гарсан. Манайд гомдол гаргасан иргэдийн гомдол мэдээллийн дагуу асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж ажилласан" гэлээ.