Ам.долларын төгрөгтэй харьцуулах ханш өссөөр байна. Яг нэг сарын өмнө Найман шарга валют арилжааны төвд 2705 төгрөгийн ханштай байсан долларын ханш өнөөдөр 2710-2713 төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь нэг сарын дотор 5-8 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн сарын 21-ны өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан ам долларын ханш 2679 төгрөг байсан бол өнөөдөр 2705 төгрөг байна. Өнгөрсөн аравдугаар сард Монгол улс саарал жагсаалтад орсон даруйд ам долларын ханш нэг шөнийн дотор 18 төгрөгөөр өссөн байдаг билээ.