Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой МЭДЭГДЭЛ гаргажээ

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой МЭДЭГДЭЛ гаргажээ

“Дархан Монгол Ногоон Нэгдэл” /ДМНН/ төрийн бус байгууллагаас Монгол Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой нэхэмжлэлийн талаар “Turquoise Hill Resources” компани мэдэгдэл гаргажээ.

ТУС МЭДЭГДЭЛД:

“Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг эцэслэн шийдвэрлэх хуулийн шаардлагыг Монгол улсын Засгийн газар дагаж мөрдөөгүй гэсэн ДМНН ТББ-ын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд хангаж шийдвэрлэсэн хэдий ч шүүхийн шийдвэр албан ёсоор цаасан дээр буугаагүй байна гэж тус компанийн мэдэгдэлд дурьжээ.

Мөн “Turquoise Hill Resources” компани нь “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон бусад хэлэлцээрийг хууль бус гэх нэхэмжлэлийг эрс няцаагаад, “Оюу толгой” уурхайн бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээр, далд уурхайн төлөвлөгөө нь Монголын ард иргэдэд урт хугацаанд үр ашгаа өгөх зарчимд суурилсан гэдгийг онцолжээ.