Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд /2022.07.29, 30, 31/ болж байна. Тус баяр наадамд Баянхонгор аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын хүмүүс оролцож байгаа аж.
Тэгвэл энэ үеэр Б.Батцэцэг сайдтай УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ таарч, мэнд мэдэж, зарим зүйлийг тодруулсан байна. Гэтэл Б.Батцэцэг сайдын гэр бүлийн хүн Мөнхийн үсэг ХХК-ийн захирал, Улсын начин Д.Ганбат Д.Мөнх-Эрдэнийн биед халдсан тул, энэ талаар цагдаад хандана гэжээ.
ВИДЕО:
Энэ хэн гэж бөх нөгөө Мөнх-Эрдэнийг зодчихвоо. Бөх мэдэхгүй хүн байна. Хэлээд өгөөч pic.twitter.com/j7i6brVWib
— Batdorj 🇲🇳🇺🇸🇪🇺🇺🇦 (@batdorj911) July 31, 2022