Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морины уралдаан энэ өдрүүдэд /2022.07.29-31/ Мөрөн суманд болж байна.
Харин тус баяр наадамд Улсын арслан Ц.Содномдорж очиж барилдсан нь маргаан дэгдээсэн бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус баяр наадмаас бөхчүүд “аймгийн цол” авах ёстой байтал улсын цолтой бөхчүүд ирж, тус боломжийг хаасан гэж маргаан үүссэн байж болзошгүй байна. Ямартай ч маргааны улмаас наадмын талбайд барьсан “асар майхан” нуржээ.