БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой хэргүүдийн талаар Nuuts.mn мэдээллийн сайт өнгөрсөн хугацаанд хэд хэдэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг АТГ-аас шалгаж, яллагдагчаар татан шалгах нөхцөл бүрджээ.
Энэ талаар Nuuts.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор С.Будрагчаа "Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг АТГ-аас шалгаж, яллагдагчаар татан шалгах нөхцөл бүрдсэн талаар эх сурвалж мэдээлэв. Ж.Соронзон захирлыг наймдугаар сард яллагдагчаар татан шалгаж магадгүй байна. Хэрэв яллагдагчаар татсан тохиолдолд албан тушаалыг нь түдгэлзүүлж, дахин давтан гэмт хэрэг үйлдэхийг нь таслан зогсоох боломжтой болно. Түүнчлэн АТГ-аас Ж.Соронзон захиралд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд тус зүйл анги нь 5 хүртэлх жилийн хорих ялтай юм байна" хэмээжээ.