Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар иргэн Г, /согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ/ “Хэрлэн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 16:33 цагт /16:36 цагт/ онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 07.28-ны өдрийн 05:00 цагаас 20:40 цагт хүртэлх хугацаанд тус аймгийн Булган сумын харьяат иргэн Г/45 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас тус сумын 1 дүгээр багийн “Нисэх онгоцны чиглүүлэгч самбар” гэдэг газар хүртэл 40 км-т “Хэрлэн” голын усаар завиар урсаж /2 удаагийн давтамжтай/, зохион байгуулсан. 07.29-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.