Хүдэр суманд хууль бусаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж, амиа алджээ

Хүдэр суманд хууль бусаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж, амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-ын даваа гэх газар бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн Н шороонд даруулж, амиа алджээ.

Энэ тухай дуудлага мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгээс өчигдөр /2022.07.28/ аймгийн Онцгой байдлын газар өгсөн байна. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид очиход ашиглаж байгаад орхигдсон дөрвөн метрийн гүн цооногт хууль бусаар алт олборлож байсан иргэн М нь шороонд дарагдаж нас барсан байжээ. Иргэн М-ын цогцсыг Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.