ВИДЕО: Цэргийн техникийн цуваа Арвайхээрийг дайрахгүйгээр өнгөрч болох байтал, тус аймгийн төвөөр явжээ

ВИДЕО: Цэргийн техникийн цуваа Арвайхээрийг дайрахгүйгээр өнгөрч болох байтал, тус аймгийн төвөөр явжээ

ОХУ Украины газар нутаг руу түрэмгийлж, олон улсын хоригт ороод байгаа энэ цагт Монгол, Оросын хамтарч хийдэг уламжлалт цэргийн сургуулилтыг энэ жил Ховд аймагт хийх нь буруу гэж зарим иргэд эсэргүүцэж буй. Харин өчигдөр /2022.07.27/ Оросын туг далбаатай цэргийн техникийн цуваа Улаанбаатар хотын Яармагийн авто замаар зорчсон.

Тэгвэл Ховд аймаг руу явж байж болзошгүй цэргийн техникийн цуваа өнөөдөр /2022.07.28/ Өвөрхангай аймгийн газар нутгаар дайрч, өнгөрсөн байна. Гэтэл цэргийн техникийн цуваа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумаар орохгүйгээр тус сумын урдуур явдаг баруун аймгууд руу чиглэсэн автозамаар явж болох байтал, Арвайхээр сумын “Нутгийн захиргааны ордон”-ын урдуур гарч, тус аймгийн төвөөр явж өнгөрчээ. Энэ үеэр нь цэргийн зориулалттай нисдэг тэрэг тус сумын дээгүүр эргэлдэж, цувааг хянаж байсан аж.

ВИДЕО: 

Иймд зарим иргэд, “хамтарсан сургалт байсан ч төв суурин газраар өөр улсын туг далбаатай цэргийн техник хэрэгсэл явж болохгүй цаг үе амьдарч байгаа” зэргээр байр сууриа илэрхийлжээ.