ВИДЕО: Цэргийн зориулалттай хоёр нисдэг тэрэг Арвайхээр сумын дээгүүр хэсэг хугацаанд эргэлдэж нисжээ

ВИДЕО: Цэргийн зориулалттай хоёр нисдэг тэрэг Арвайхээр сумын дээгүүр хэсэг хугацаанд эргэлдэж нисжээ

ОХУ Украины дайны олон улсын хоригт ороод байгаа энэ цагт Монгол, Оросын хамтарсан цэргийн уламжлалт сургуулилтыг Ховд аймагт хийх нь буруу гэж зарим иргэд эсэргүүцэж буй.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, "Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийж байгаа уламжлалт арга хэмжээ" гэж тайлбарласан бол, тус цэргийн сургуулилтад оролцох Оросын цэрэг, техник хэрэгсэл манай улсад ирсэн гэх албан бус мэдээлэл бий. Харин энэ нь манай улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа талаар иргэд байр сууриа илэрхийлж буй.

Тухайлбал, Үндсэн хуулийн 4.3 -д “Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно” гэж заажээ.

Тэгвэл өнөөдөр /2022.07.28/ өглөө 10:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвийн дээгүүр цэргийн зориулалттай хоёр нисдэг тэрэг хэсэг хугацаанд эргэлдэж ниссэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд гарчээ. Харин эдгээр нисдэг тэрэг нь Ховд аймагт болох Монгол, Оросын хамтарсан цэргийн сургуулилтад оролцохоор яваа техникийн цувааг хянаж, хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй юм.

ВИДЕО: