Энэ сарын 26-ны өдрийн 14:30 цагт МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан иргэд жагссан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байна.
Энэ асуудлыг МУГЖ Д.Сосорбарамтай холбогдож тодрууллаа. Тэрбээр "Би өчигдөр /2022.07.26/ гэртээ байгаагүй. Гэтэл нүүрэндээ баг зүүсэн арав гаруй иргэн манай зуслангийн гадна ирж жагссан байсан. Гэрт дүү нар байсан учраас зураг хөргийг нь авч, бичлэг хийсэн байсан" гэлээ. Эл асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан эсэхийг лавлахад "Багтай хүмүүс эрх чөлөөнд минь халдсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага цахим сүлжээнээс мэдсэн байна лээ. Өнөөдөр биднээс тайлбар мэдүүлэг авсан. Тэгэхээр шалгаж байгаа гэж ойлгож байна" гэв.