ОХУ Украины газар нутаг руу халдаж, түрэмгийлсэн тул олон улсын хоригт ороод байгаа. Мөн нөгөө талаар ихэнх улс орнууд тус улсаас зайгаа барьж байгаа бол, тэднийг Беларус, Иран, Африкийн зарим орон, Хойд солонгос зэрэг орнууд дэмжиж байгаа гэхэд болно.
Харин улс төр, эдийн засгийн ийм эгзэгтэй цаг үед Монгол-Оросын хамтарсан цэргийн сургуулилтыг Ховд аймагт хийх, мөн ОХУ-ын санаачилсан “цэргийн ралли”-д манай алба хаагчид оролцох нь буруу гэсэн байр суурийг олон иргэд илэрхийлж буй.
Гэтэл ойрын хоёр өдөр /2022.07.26, 27/ олон нийтийн сүлжээнд зарим иргэд Оросын цэргийн техник манай улсын газар нутаг дээр зорчиж байгаа зургийг нийтэлж, байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, баруун аймагт байж болзошгүй нэгэн газар цэргийн техникийн цувааны зургийг нэгэн иргэн твиттер нийтэлж, “Заавал Монголын нутгаар хөндлөн явуулж айлгаж, дарамталж байгаа юм байх даа. Тува хавиас ойр баймаар юм” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Заавал Монголын нутгаар хөндлөн явуулж айлгаж, дарамталж байгаа юм байх даа. Тува хавиас ойр баймаар юм. pic.twitter.com/Jhh0Pyb7Ii
— Ёс суртахууныг эрхэмлэгч (@munkhbld) July 27, 2022
Гэтэл өнөөдөр /2022.07.27/ Яармагийн авто зам дээр ОХУ-ын далбаатай цэргийн техникүүд явсныг олон иргэн эсэргүүцэж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж эхлээд байна. Харин манай Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Цаанаас Ховд, Увсад ирж болох байтал Монголыг хөндлөн гулд явуулж байгаа нь
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) July 27, 2022
Монголыг айлгах гэсэн, дарамтлах гэсэн зорилготой
pic.twitter.com/EbZKDaeBhE
Улсынхаа нийслэлд Оростой хамтарсан цэргийн сургуулилт хийдэг болсон юм уу? Үүнд тайлбар өгөхийг шаардаж байна. @OyunerdeneMN @Zandanshatar @UKhurelsukh @Bolort @ganzul_t pic.twitter.com/I4kqNz5nFW
— Б.Цацрал ???? (@Tsa_tsaa) July 27, 2022
#Russian military on the streets of #Mongolian capital city Ulaanbaatar.#UkraineWar.
— Хариад ?? (@hariad_uyanga) July 27, 2022
Our head of Parliament @Zandanshatar
Prime minister @OyunerdeneMN
Spokes person @Bolort
Please note.@UNHumanRights @EUinMongolia pic.twitter.com/PVM3aFIgGD
Mongolia TODAY pic.twitter.com/Q7bItLfVWg
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) July 27, 2022
Өргөн царигаар чинь танк орж ирээд бна шдэ. Зүгээр үү? pic.twitter.com/LAFn5rv6ZJ
— Хариад ?? (@hariad_uyanga) July 27, 2022