СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр сууж байсан хүүхдүүд рүү нохой дайрсны улмаас нэг нь усанд унаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр сууж байсан хүүхдүүд рүү нохой дайрсны улмаас нэг нь усанд унаж амиа алджээ

Хан-Уул дүүрэгт Биогийн гүүрний зүүн талд  Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг  өчигдөр /2022.07.25/ 11:00  цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. 

Тус дуудлагын дагуу очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар Туул голын эрэг дээр сууж байхад нь тэдэн рүү нохой дайрсны улмаас тэд гол руу унасан байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.  Иргэн Н анх осолдсон газраас 40 метрийн зайд Биокомбинатын гүүрний тулгуур баганы суурь шороон дээр гарч эсэн мэнд байсныг олжээ. Харин 4 настай Х анх осолдсон газраас баруун зүгт хоёр км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр хулгана өдөр

38 минутын өмнө