Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тавын давааны ам авах үеэр Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч гэх эрхэмтэй утсаар ярьж байгаа бичлэг олонд нийтэд хүрсэнтэй холбоотойгоор уг асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "Н.Жаргалбаярын найрааны гэх асуудлыг шалгаж өгөх"-ийг нэгэн иргэнээс бичгээр АТГ-т хандсан байна. Тиймээс эл асуудлыг АТГ-аас хавтаст хэрэг нээж шалгаж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус газраас холбогдох хүмүүсийг нь дуудаж, тайлбар мэдүүлэг авчээ.
Хэрэв Н.Жаргалбаяр нь хахуул өгч, давсан нь нотлогдвол Үндэсний баяр наадмын тухай хуулиар түүний тавын давааг хүчингүй болгох юм. Харин хахуул өгөхийг завдсан гэх Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатад хуулийн хариуцлага ногдуулах зохицуулалттай юм байна.