Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст долдугаар сарын 18 /2022.07.18/-ны 02:00 цагийн үед гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах "Саппоро" үйлчилгээний төвийн урд хоёр эмэгтэй зодолдсоны улмаас нэг нь хүнд гэмтэл авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д яаралтай хүргэгдсэн ч нас баржээ. Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн холбогдох этгээдийг олж тогтоон шалгаж эхэлсэн байна.