ТОДРУУЛГА: Приус автомашинд шатаж нас барсан 2 иргэний цогцосоос ДНК-ийн шинжилгээ авсан. Дүгнэлт гараагүй байна

ТОДРУУЛГА: Приус автомашинд шатаж нас барсан 2 иргэний цогцосоос ДНК-ийн шинжилгээ авсан. Дүгнэлт гараагүй байна

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар 28-30 насны эрэгтэй, эмэгтэй хоёр приус машинтай шатаж нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл эл хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байгаа аж. Эл хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Ө /31 настай, эрэгтэй/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн А /27 настай, эмэгтэй/ нар приус машиндаа шатаж нас барсан хэрэг гарсан. Эл хэргийн шалтгааныг тодруулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд холбогдох шинжилгээнүүд хийгдэж байгаа. Одоогоор ДНК-ийн шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байгаа учир үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.