Цэргийн алба хаагч хүнд гэмтэл авахад нөлөөлсөн хэргийн шалгалтын дүн эхний байдлаар гарчээ

Цэргийн алба хаагч хүнд гэмтэл авахад нөлөөлсөн хэргийн шалгалтын дүн эхний байдлаар гарчээ

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангид алба хааж байсан 19 настай хилчин цэрэг нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан ноцтой хэрэг энэ оны зургадугаар сарын 23-нд гарсан билээ.

Хэрэг гарсаны дараа тус цэргийн ангид албаныхан шалгалт хийсэн бөгөөд эхний шатны шалгалтаар дараах үндсэн хоёр дүгнэлт гарсан байна.

  • Нэгдүгээрт, хэрэг оройн 21 цаг орчимд гарсан ба үүнд цагийн хуваарь зөрчигдсөн, 
  • Хоёрдугаарт, хяналт тавих ёстой албан тушаалтнууд цаг хугацаандаа хяналтаа тавиагүй байна гэх дүгнэлт гарчээ.