Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тавын давааны ам авах үеэр Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч гэх эрхэмтэй утсаар ярьж байгаа бичлэг олонд нийтэд хүрсэн.
Тодруулбал, тус бичлэгт “Өмнөговь аймгийн засаг даргын орлогч байна. Чи манай Нямааг авчих. Хэд юм, Чи тоогоо хэл” зэргээр хөлийн цэцийн өмнө утсаар ярьж байгаа нь олон нийтэд хүрсэн. Тэгвэл энэхүү асуудал дээр АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар албаны эх сурвалж бидэнд мэдээллээ. Харин Н.Жаргалбаяр, “АТГ-аас намайг шалгаагүй. Тухайн үед амаа аваад барилдсан. Нийгмээрээ намайг харлуулж, сэвээд байна. Гэхдээ шалгуулахад бэлэн” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
ВИДЕО: