Өнөөдөр Улсын заан Н.Жаргалбаяр болон Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг улсын цолыг мөнгөөр цохиж, найраа хийж авсан байж болзошгүй хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл энэ талаар Улсын заан Н.Жаргалбаяр, “АТГ-аас намайг шалгаагүй. Тухайн үед амаа аваад барилдсан. Нийгмээрээ намайг харлуулж, сэвээд байна. Гэхдээ шалгуулахад бэлэн” гэжээ.