Хэнтий аймаг Цэнхэрмандал сум Согоот баг Жаргалантын адаг гэх газраас “Приус 20” маркийн автомашинтай 65 настай эмэгтэй, С алга болсон гэсэн дуудлагыг долдугаар сарын 18-ны өдрийн 21:00 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, автомашиныг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэр Еүдгийн голын шаварт суусан байсныг олсон. Гэвч иргэн С автомашин дотор байхгүй байжээ.
Аврагчид улмаар магадлалтай газруудад 12 удаагийн шумбалт хийж, усаар болон эргээр 34 км, машинаар 40 км самнаж, 19-ний өдрийн 17:19 цагт Нугаар баг Аягын амны гараманы голд нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.