Энэ долдугаар сарын 13-ны өдөр /2022.07.13/ Улаанбаатар хотын Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашигладаггүй уурхайд хоёр хүүхэд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус өдрийн 19:43 цагт “Уурхайн гүн рүү орсон хоёр хүн амьсгалж чадахгүй байна” гэх дуудлагыг өгч улмаар Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид 19:50 цагт очиход 19 настай З болон 16 настай П нар ашиглахаа больсон уурхайн 30 метрийн гүнд нас барсан байдалтай байсан байна. Хүүхдүүдийн цогцсыг 50 минут ажиллаж гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн их эмчид шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхнийг хүүхэд, залуучуудад тавих хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүндээс тус мэдээллийг нийтлэв.