СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Адуугаа ус гатлуулж байгаад осолдсон эрэгтэйг эрэн хайж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Адуугаа ус гатлуулж байгаад осолдсон эрэгтэйг эрэн хайж байна

Булган аймгийн Онцгой байдлын алба хаагчид адуугаа ус гатлуулж байгаад усанд осолдсон иргэний эрлийг өнөөдөр үргэлжлүүлж байна.

Тодруулбал, Хутаг-Өндөр сумын Тээл багийн Баруун тэрмийн тавилан гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д Сэлэнгэ мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.  Тус газрын Эрэн хайх аврах, салбар,  Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхэн 33 настай, эрэгтэй иргэн Д-г эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Баруун тэрэмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт Хутаг багийн Бирвааз гэдэг газар хүртэл 30 км-т Сэлэнгэ мөрний усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 10 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Өнөөдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.