БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр албажсан.
Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байх бөгөөд манай улсаас хамгийн эхний визгүй зорчигчид өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны өдөр тус улсыг зорьсон ч 26 нь сураггүй алга болж харлахаар үлдсэн байж болзошгүй байгаа юм. Тэгвэл энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана хэмээн БНСУ дахь ЭСЯ-наас мэдээллээ.