Он гарсаар буюу энэ оны хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд амиа алджээ.
Үүнээс таван хүүхэд нь автомашины хөдөлгөөн эхлэх үед мөргүүлж амь насаараа хохирчээ. Эдгээрийг насны түвшингээр авч үзвэл, 0-6 насны таван хүүхэд байсан аж. Түүнчлэн өнгөрсөн онд хөдөлгөөн эхлэх үедээ эргэн тойрноо шалгаагүйгээс 14 хүүхэд тээврийн хэрэгсэлд дайруулж амиа алдсан гэх харамсалтай тоон үзүүлэлт бий.
Хамгийн сүүлд л гэхэд, Баянхонгор аймагт гэрийнхээ хашаан дотроо тоглож байсан нэг ой таван сартай эмэгтэй хүүхдийг ирсэн зочид нь автомашинаар хөдөлгөөн хийж эхлэх үедээ дайрч, улмаар охины амь хохирсон харамсалтай осол гарсан юм. Иймд амралт зугаалгын улирал үргэлжилж буй энэ цаг үед цэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн ойр орчимд тоглуулахгүй байх, жолооч нар хөдөлгөөн эхлэх болон зогсохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойрноо заавал шалгахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.