Өчигдөр /2022.07.17/ Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн “Цагаан-Овоо” гэдэг газар Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатжээ.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Тариат сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид мөн өдрийн 17:50 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд иргэн А-ын “Аэробус” загварын аяллын зориулалтаар тохижуулсан автобус шатсан байжээ. Автобус дотор зорчиж явсан найман зорчигч бууж амжсан бөгөөд ямар нэг бэртэл гэмтэл аваагүй гэв.