Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт барилгын хашаанд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн алба 19 настай, эрэгтэй “Н” гэгч нь амь насаа алдсан нөхцөл байдалтай байжээ. Цагдаагийн байгууллагаас “хохирогч цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн юм.
Тус хэрэгтэй холбогдуулан зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Амгаланбаатар, штабын дарга н.Баяраа, “Галтууд” ХХК-ийн захирал Д.Төрбаяр, түүний эхнэр Б.Баярчимэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. Тэднийг тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, бусдыг амиа алдахад хүргэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэв.