Энэ долдугаар сарын 11-12 шилжих шөнө /2022.07.11-12/ Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр баг Аржанчивлан гэх газраас “автомашиндаа унтана” гэж гараад сураггүй алга болсон бие давхар эмэгтэйг эрэн хайж эхлээд байсан билээ. Тэгвэл тус эмэгтэйг Улаанбаатар хотын Баянгол дүүргээс эсэн мэнд олжээ. Тиймээс эрлийн ажиллагааг зогсоож байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.