СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам дагуу жимс зарж байсан хүүг автомашинаар дайрсан ноцтой осол гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам дагуу жимс зарж байсан хүүг автомашинаар дайрсан ноцтой осол гарчээ

Иргэдийн амралт зугаалгын улирал эхэлсэн энэ үед авто замын болон иргэд усанд осолдох осол буурахгүй байна.

  • Тухайлбал, өчигдөр /2022.07.16/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын төв замд дагуу жимс зарж байсан 11 настай хүү автомашинд мөргүүлж ноцтой осол гарсан байна. Өдгөө хүүгийн бие маш муу сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
  • Мөн өчигдөр /2022.07.16/ Баянхонгор аймагт хашаан дотроо тоглож байсан нэг нас таван сартай хүүхдийг ирсэн зочид нь автомашинаа хөдөлгөхдөө амь хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

Иймд иргэд та бүхний автомашин жолоодож хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.