Энэ долоодугаар сарын 13-ны өдөр /2022.07.13/ Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Их шийрийн дөрвөлж" гэдэг газар гэр бүлийн 12 хүн аялж явснаас “Тэлмэн" нуурын усанд хоёр том хүн, нэг бага насны хүүхэд сэрүүцэх гэж ороод осолджээ.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 07.14-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг “Тэлмэн" нууранд зохион байгуулж мөн өдрийн 08:37 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн М /33 настай, эрэгтэй/, Х /33 настай, эмэгтэй/ нарын цогцсыг нуурын эргээс 5 метрт, 3.5 метрийн гүнээс, 09:45 цагт Д /8 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс 6 метрт, 4 метрийн гүнээс тус тус олж, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн сум дундын хэлтэст шилжүүлэн өгсөн байна.