“Морины үсэргээ сунгааны үеэр 4, ахуйн хүрээнд 8 хүүхэд мориноос болж нас барсан” гэж Х.Нямбаатар сайд мэдэгдэв

“Морины үсэргээ сунгааны үеэр 4, ахуйн хүрээнд 8 хүүхэд мориноос болж нас барсан” гэж Х.Нямбаатар сайд мэдэгдэв

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр хүүхэд мориноос унаж, амиа алдсан гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан.

Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, “Энэ жилийн наадмаар Хүүхэд мориноос унаж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа, “Энэ оны эхний 6 сарын байдлаар морины үсэргээ сунгааны үеэр дөрвөн хүүхэд нас барж зургаан хүүхэд гэмтсэн. Малдаа явж байхдаа болон моринд өшиглүүлж ахуйн хүрээнд найман хүүхэд  нас барж таван хүүхэд гэмтсэн. Баярын өдрүүдэд хоёр хүүхэд мориноос унаж ГССҮТ эмчлүүлж байна” гэж мэдэгджээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө