СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор зургаан хүн амиа алдаж, 25 хүн гэмтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор зургаан хүн амиа алдаж, 25 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд долоодугаар сарын 10-14-нд зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас

  • Нийслэлд 18 хүн,
  • Орон нутагт 7 хүн, нийт 25 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн орон нутагт зургаан хүний амь хохирсны нэг нь хүүхэд байна.  

2022.07.13 11.05 цагт Төв аймаг Баян суманд Х.Саното-8 автомашин  Т.Highlander автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч 3 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтэж бэртсэн байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 9 бүртгэгдсэнээс жолооч-5 холбогдож, явганаар 4 хүн зам тээврийн осолд холбогдсон байна. 

Баяр наадмын өдрүүдэд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэт ядарсан нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн жолооч биш жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө