Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ

Хугацаат цэргийн алба хааж байгаа залуус амиа алдсан хэд хэдэн тохиолдол гараад байна. Тухайлбал баяр наадмын өмнөхөн Дотоод цэргийн 05 дугаар ангийн байлдагч “ходоод нь хагарсан” байдалтай амиа алдсан тохиолдол гарсан. 

Тэгвэл энэ сарын 13 /2022.07.13/-ны өдөр Өмнөгөвь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н нь амиа алдсан харамсалтай хэрэг дахин гарсан байна. Тодруулбал, талийгаач Н-ээр наадмын өдөр буюу долоодугаар сарын 11-нд мод үрсэлгээ, газар шорооны ажил хийлгэхээр нэгэн компани зөвшөөрөлгүй авч явсан байсан гэх мэдээллийг Zarig.mn сайт мэдээлжээ. 




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө