СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас өнөөдөр хоёр иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас өнөөдөр хоёр иргэн амиа алджээ

Улсын их баяр наадмыг тохиолдуулан олон хоногийн хугацаанд бүх нийтээр амарч байна. Иймд иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж байна. 

Тэгвэл өнөөдөр /2022.07.12/ л гэхэд зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдсан гэх албан бус мэдээлэл байна. Тодруулбал, Дорнод аймгийн Булган сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч нас барсан хэрэг гарсан байна. Мөн Завхан аймгийн нутагт Ланд-200 маркийн автомашин онхолдож нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Иймд иргэд та бүхнийг хөдөө орон нутагт зорчихдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.