Монгол цэргийн жагсаалд ОХУ-ын MiG-29 дөрвөн сөнөөгч онгоц оролцуулсан нь олны шүүмжлэлд өртөөд байна

Монгол цэргийн жагсаалд ОХУ-ын MiG-29 дөрвөн сөнөөгч онгоц оролцуулсан нь олны шүүмжлэлд өртөөд байна

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн парад өчигдөр /2022.07.10/ Д.Сүхбаатарын талбайд болсон. Тус арга хэмжээнд цэргийн техник, танк, нисдэг тэрэг зэргээс гадна ЗХУ-д үйлдвэрлэсэн С-125 агаарын довтолгооноос хамгаалах зенит пуужингийн цогцолбор оролцуулсан.

Харин тус жагсаалд MiG-29 загварын дөрвөн сөнөөгч онгоцыг оролцуулсан нь олны шүүмжлэлд өртөөд байна.

MiG-29 сөнөөгч онгоцнууд Буянт ухаа нисэх буудалд

Учир нь тус сөнөөгч онгоцнууд нь ОХУ-аас ирж оролцсон ба тус улсын армид бүртгэлтэй байгаа аж. Иймд ОХУ, Украин руу түрэмгийлж олон улсын хоригт ороод байгаа энэ цагт Оросын армийн MiG-29 сөнөөгч онгоцнуудыг Улсын баяр наадамд зориулсан "Монгол цэргийн жагсаал"-д оролцуулсан нь “цагаа олоогүй буруу шийдвэр” хэмээн зарим иргэд төр засгийн удирдлагууд шүүмжилж байна.