“Хэмжээндээ орохгүй байгаа морь мордуулах авлигын ханш 30 сая төгрөг”-т хүрээд байна уу

“Хэмжээндээ орохгүй байгаа морь мордуулах авлигын ханш 30 сая төгрөг”-т хүрээд байна уу

Улсын баяр наадмын хурдан морьдын уралдаан өчигдөр /2022.07.10/ Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн. Энэ жилийн хувьд хурдан морьдын үүлдэрлэг байдлыг харгалзахгүй байхаар тогтсон бол, нас насны морьдын сэрвээний өндрийг тогтоож Улсын наадамд мордуулж байгаа юм.

Тодруулбал, Даага 127 см, Шүдлэн 132 см, Хязаалан 137 см, Их нас 141 см, Азарга, Соёолон 140 см-ын өндөртэй байхаар тогтсон байна. Иймд морьдыг зурхайд гарахаас нь өмнө өндрийг нь хэмжиж, дээрх см-ээс хэтэрсэн өндөртэй бол уралдааны замд гаргахгүй хасах ёстой. 

Тэгвэл энэ жилийн Улсын баяр наадмаар “тогтоосон хэмжээнээс хэтэрсэн өндөртэй, өндөртөө орохгүй байгаа морийг уралдааны замд гаргах авлигын ханш 30 сая төгрөгт хүрсэн байж болзошгүй” талаар Хүй долоон худагт уяачид ярьж эхэлсэн байна.

Тодруулбал, морь хэмжээч морины зөвхөн “сэрвээний өндөр”-ийг хэмжих ёстой ч, зарим тохиолдолд сэрвээнээс хэт хойгуур буюу морины нурууны хотгор хэсгийг нь хэмжиж уралдааны замд гаргаж, бусдаас авлига авч байж болзошгүй байгаа аж. Учир нь зарим унаач хүүхдүүд хэмжүүлэхээр орж ирэхдээ эмээлээ хэт хойш тохож, морины сэрвээ биш нурууны хотгор хэсгийг хэмжүүлж байна хэмээн уяачид шүүмжилж байгаа аж.

Морины сэрвээний өндрийг хэмжих хэсэг

Сонирхуулахад, 2020 оны Улсын баяр наадмаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Х.Батбилэг нь уралдах морьдыг барианд гаргахдаа албан тушаалаа ашиглаж, хахууль авсан байж болзошгүй гэх шалтгаанаар АТГ-аас шалгагдаж, үүрэгт ажлаасаа халагдаж байсан билээ.