Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга баяр наадмынхаа үеэр зодоон, цохион хийж буй бичлэг цахим орчинд тархсан.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ асуудлаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын мэдээллээр, "2022 оны долоодугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын баяр наадмын үеэр тус сумын Засаг дарга Б, Багийн дарга Э нар нь үл ойлголцон маргалдсан байсан. Улмаар олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдсан зөрчлийг Төв аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг шалгаж байна" гэлээ.