Энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ой тохиож олон мянган хүнд “Төрийн дээд одон, медаль” олгож байна.
Зарим иргэд энэ талаар “гурван сая хүний хоёр сая нь одонтой боллоо” хэмээн хошигнож байна.
Тэгвэл энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар зарим иргэдэд “генерал” цолыг чимээгүй олгосон бололтой. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, мөн Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын даргаар 2020 оны долдугаар сард томилогдсон Ж.Загджавт “Генерал цол” олгосон байна. Мөн түүнтэй хамт хэд хэдэн “генерал цолтон” төрсөн гэх албан бус мэдээлэл байна.
Хэл амнаас айгаад генералуудаа чимээгүйхэн өгдөг болжээ.
— Батжаа (@Badarchinbatjaa) July 9, 2022
Загджав
Чингис
Мөнгөнжин нарын 6 хүн генерал цол авсан байна.