Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг "Аялал жуулчлалын жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулж манай оронд гадаадын жуулчид олноор ирэх төлөвтэй байна.
Тэгвэл жуулчдад Монгол орны үзэсгэлэнт газрыг тайлбарлан таниулах, Монголын түүх соёлыг суртачлан таниулах, гадаадын иргэн, жуулчдын аюулгүй байдлыг хангах, тусалж дэмжих, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа” нар хэдийнэ ажилдаа ороод байна. Мөн НЦУГ-ын гадаад хэлний мэдлэгтэй цагдаагийн алба хаагчид жуулчдад хууль эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа талаар аж. Тэгвэл бид жуулчид манай улсад ирэхэд тулгамдсан асуудал юу байгаа, тэдэнд цагдаагийн алба хаагчид болон оюутан цагдаа нар хэрхэн хүрч ажиллаж байгааг сурвалжиллаа.
ВИДЕО: